Wednesday, October 10, 2012

Асашёорюүгийн нэвтрүүлгээс үүдсэн бодол

Их аварга Давгаагийн оролцсон "Монгол тулгатны 100 эрхэм" гэдэг нэвтрүүлгийг сая үзэв. Түүний дотрыг ёстой нэг уудлаад хаячих шиг л болсон. Өөрийг нь Япончууд яаж шахаж байж зодог тайлуулсан, түүний дараа Монголд ирээд сумо үзэхэд ямар хэцүү байдаг байсан, тэр үед Монголчууд өөрийг нь хэрхэн тэнгэрт тултал магтдаг байсан, одоо мэдээллийн хэрэгслүүдээр яаж газарт ортол нь муулж, балбадаг болсон, энэ тэр гээд л сэтгэлээ нээж л байна лээ. Үүнээс хамгийн таалагдсан нь: "Би ч гэсэн амьдралтай шүү дээ" гэдэг нь.

Үнэн л дээ. Хүн л юм хойно алдаа гаргадаг, түүндээ харамсдаг. Дахин давтахгүйг хичээдэг. Дахиад л алддаг. Алдаж, онож л байдаг амьдрал хойно доо. Энэ чинь л хүний амьдрал шүү дээ.
Цээжинд баяр багтахгүй, тааралдсан дурын хүндээ хүртэл түүнийгээ хэлмээр сайхан өдөр гэж бий. Дэлхийд багтахгүй харуусал нөмөрсөн харамсаар өдрүүд ч бий.
Өөрсдөө алддаггүй аятай өрөөлийг балбадаг тийм хүмүүс л бусдыг босохгүй болтол нь шороонд хутгадаг биз. Энд би хүний алдааг шүүмжлэх, бусадтай маргах, тэр байтугай салам муудалцахын талаар огт яриагүй шүү. Энэ бол шааал тусдаа асуудал. Чухам тэр хүнээс муу хүн байхгүй мэт, ертөнц түүнийг л байхгүй бол сайхан байх мэтээр хүнийг чичилдэг тийм адгийн араншингийн талаар хэлж байна. Улаан нүүрээрээ тулахаар үг ч дуугарч чадахгүй байж, PC-ийн ард суучихаад интернэтийн сэтгэгдлээр элдвээр бусдыг хараадаг тийм хүмүүсийг л хэлж байна.

Ер нь гэрэл үгүй бол сүүдэр яаж байх билээ.

Monday, June 18, 2012

Юу ч гэмээр юм дээ

 Үер, эргүүлгэндээ намайг живүүлэх бүрд 
Үргэлж шинээр төрнөм, би!.. (Д.У)

Юу ч гэмээр юм дээ. Нэгэн найрагчийн хэлснээр "Жихүүн, будантай өдрүүд" (6-р сарын жихүүн өдрүүд).
Энэ өдрүүдийг бүлээцүүлсэн, уудам сэтгэлт ХАНЬДАА маш их баярлалаа.



Wednesday, May 30, 2012

Анхны

Анд Г-ын хэлснээр "Медиа технологийн хөгжлөөс хоцрохгүй яв. Фэйсбүүк, Твиттер, Бас нэг зургаа оруулдаг вэб (нэрийг нь мартаж орхиж)... энэ тэртэй бол" гэсний дагуу Блог нээв.
Цаашид үүнийг хэр идэвхитэй арчилж явах, ер нь надаас өөр хүн унших эсэхийг би таашгүй. Юутай ч эхний бичлэгээ оруулъя.